![Guerbet DRAKON Instructions For Use Manual Download Page 47](http://html1.mh-extra.com/html/guerbet/drakon/drakon_instructions-for-use-manual_2278092047.webp)
- 46 -
- 47 -
Хэрэглэх зааврууд
(үргэлжлэл)
11.
Ажилбар дуусахад бичил катетераа хөтөч катетертай хамт
болгоомжтой салгаж авна уу.
АНХААРУУЛГА :
Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдэгдвэл бичил
катетерыг хүчээр сугалж болохгүй. Бичил катетерыг хөтөч
катетертай хамт болгоомжтой салгаж ав. Бичил катетерыг хүчээр
салгавал бичил катетерт ан цав үүсгэж болох ба улмаар гаргах
шаардлагатай болдог.
Бичил катетертай хамт цахилгаан тариур хэрэглэх заавар
Цахилгаан тариур нь бичил катетераар контраст бодис оруулахад
хэрэглэж болдог. Доор өгөгдсөн анхааруулга ба сэрэмжлүүлгийг
сайн унш. Урсгалын хэмжээ нь контраст бодисын зуурамтгай чанар,
бодисын хэм ба төрөл, цахилгаан тариурын загвар, горим болон
тариур бичил катетерт яаж холбогддог зэргээс хамаардаг.
АНХААРУУЛГА:
Цахилгаан тариурыг контраст бодисоос өөр бодис
оруулах зорилгоор хэрэглэж болохгүй, учир нь бичил катетер
бөглөрдөг.
Тариурын даралт дээд хэмжээний тариа хийх даралтаас хэтрэхгүй
байх ёстой, энэ нь бичил катетерын оройны диаметр болгонд
тохирдог (доорх 3-р хүснэгтийг харна уу).
Тариа хийх дээд хэмжээний даралтаас давсан тохиолдолд бичил
катетер урагддаг.
Хүснэгт 3: Үйлдлийн мэдээлэл:
Катетер OD
(төгсгөлийн)
Ашиглах боломжтой
катетерын урт
(см)
Тариа хийх дээд
хэмжээний даралт
Орон зайн
хэмжээ
[мл]
Йоджуулсан контраст бодисын
урсах хэмжээ
(300 мг/мл, 37°C)
[мл/сек]
2,4 Фр
105
6205 кПа
(900 пси)
0,48
2,1
130
0,54
1,7
150
0,59
1,5
2,7 Фр
105
6205 кПа
(900 пси)
0,56
3,1
130
0,64
2,6
150
0,7
2,4
2,8 Фр
105
6205 кПа
(900 пси)
0,62
3,9
130
0,71
3,4
150
0,78
3,1
• Өндөр нягтралтай флюроскоп ба DSA мониторын хяналтан дор
тариураар бага хэмжээний контраст бодис оруулаад, бичил катетерын
үзүүрээс контраст бодис гарч байгаа эсэхийг цахилгаан тариур
хэрэглэхийнхээ өмнө шалгаж батална.
• Хэрэв бичил катетерын гаднах диаметр нь тариа хийж байх үед
өргөссөн бол даралт нь дээд хэмжээнээс хэтэрсэн байх магадлалтай.
Ийм тохиолдолд тариа хийхээ яаралтай зогсоо.
• Хамгаалалтын бичил катетерийг байрандаа байвал каннулаар
хамгаалах хэрэгтэй бөгөөд ингэвэл бичил катетерийн ам нь гэмтэхгүй.
Хамгаалж байх үедээ бичил катетерийн амыг тусгай чимхэгчээр барьж
тогтоож болохгүй, энэ бичил катетерийг салж гэмтээж болно.
АНХААРУУЛГА:
Хэрэв бичил катетер муруйсан эсвэл хазайсан бол,
үүнийг солих шаардлагатай.
• Цахилгаан тариурыг бичил катетерт даралтаас хамгаалах өргөсгөх
хоолой хэрэглэж холбо.
• Ангиографийн шинжилгээ хийсний дараа хөтөч утасыг дахин
суулгахад, бичил катетерийн доторх сүв нь гепаринтай ариутгасан
давслаг уусмалаар угаагдсан байх шаардлагатай.