![Guerbet DRAKON Instructions For Use Manual Download Page 45](http://html1.mh-extra.com/html/guerbet/drakon/drakon_instructions-for-use-manual_2278092045.webp)
- 44 -
- 45 -
АНХААРУУЛГА
• Хөтөч катетер болон бичил катетерын сүвийг хэрэглэхийн өмнө
ариутгасан давстай уусмалаар угааж байх шаардлагатай. Бичил
катетер дээр үлдсэн контраст бодис эсвэл цусан үлдэгдэл нь тослог
чанарыг багасгадаг бөгөөд бичил катетерын уян хөдөлгөөнийг
хязгаарладаг. Хэрэв угааж байхад гадаргууны тослог байдал алдагдсан
бол, бичил катетерыг хэрэглэхээ больж, хөтөч катетертай нь хамт
удаан ба болгоомжтой салган гаргаж ав.
• Бичил катетерыг хүчтэй татаж болохгүй. Бичил катетерыг хүчтэй татах
нь цаашид эмчлэх шаардлагатай маш ноцтой механик өөрчлөлтийг
үүсгэдэг.
• Бичил катетертай ямар нэгэн үйлдэл хийж байхдаа, эсвэл хөтөч утсыг
мушгирсан, эсвэл тагларсан бичил катетераар урагшлуулж байхдаа их
хүчилж болохгүй. Энэ нь бичил катетерт механик гэмтэл үүсгэх ба
судаснуудыг гэмтээж болзошгүй.
• Бичил катетерыг их эргэлттэй мурийсан судсанд хэрэглэж болохгүй.
Энэ нь бичил катетерт мушгирал зангилаа зэргийг үүсгэж судас
гэмтээдэг.
• Бичил катетер ба/эсвэл хөтөч утастай ажиллахдаа эсэргүүцэл үзүүлэх
нь бичил катетер, хөтөч утас эсвэл цусны судас зэргийг гэмтээхэд
хүргэж болно. Хэрэв байдлыг дүгнэхэд хүнд байвал, бичил катетер
ба хөтөч утсыг салгаж ав. Ажиллагааны явцад хийж байгаа үйлдлээ
байнга хянаж, бичил катетерын судсанд байгаа хэсгийг сайтар хянаж,
бичил катетерын байгаа хэсгийг өндөр нягтралтай флюороскоп ба/
эсвэл ангиографийн монитороор тодорхойлж баталгаажуулах нь нэн
чухал. Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдрэгдвэл, эсэргүүцэл саадын
шалтгааныг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл ангиографийн
монитороор тодорхойлтол бичил катетераа ургашлуулахгүй эсвэл
салгахгүй байх хэрэгтэй.
• Бичил катетерыг антисептик уусгагч гэх мэтийн органик уусгагч
агуулдаг бодисоор норгох эсвэл арчиж болохгүй. Энэ нь бичил
катетерт ямар нэгэн гэмтэл үүсгэх буюу түүний тослог чанарыг алдуулж
болох юм.
• Бичил катетерт бодис оруулах даралт 6205 кПа (900 пси)-аас илүү
байж болохгүй. Үүнээс илүү өндөр даралт бичил катетерт ноцтой
гэмтэл учруулж болно.
• Стандарт эмчилгээ ба эмчийн зааврын дагуу зохих антикоагулант/
цус шингэрүүлэх эмчилгээ тухайн ажилбар хийхээс өмнө эсвэл дараа
хийх шаардлагатай.
Сэргийлэлт
• АНУ-ын Холбооны Хуулиар энэ төхөөрөмжийг худалдах эсвэл эмчийн
жороор худалдахыг зөвшөөрөөгүй.
• Бичил катетерыг зохих ажилбар хийх сургалтад оролцсон
туршлагатай эмч нар хэрэглэвэл зохино.
• Бүх ажилбарыг ариутгасан орчинд хийж гүйцэтгэнэ.
• Нээхийнхээ өмнө, ариутгасан боодол нь ямар нэгэн байдлаар
ариутгасан чанараа алдсан эсвэл гэмтсэн эсэхийг шалга.
• Нээхийнхээ өмнө шошгон дээрх хэрэглэх хугацаа дуусаагүй эсэхийг
сайтар шалга.
• Ажилбараа эхлэхийн өмнө, бичил катетерт ямар нэгэн мушгиа
зангилаа байгаа эсэх, ямар нэгэн механик өөрчлөлт байгаа эсэхийг
сайтар ажиглаж шалга.
• Хэрэглэхийн өмнө бичил катетерын гадаргууг гидрофил давхаргыг
идэвхжүүлэхээр ариутгасан давсны уусмалаар норгож хэрэглэх ёстой.
• Бичил катетертай ажиллах ажиллагааг өндөр нягтралтай флуороскоп
ба/эсвэл ангиографийн монитороор байнга хянаж байх хэрэгтэй.
• Ямар нэгэн эм ба/эсвэл төхөөрөмжийн хэрэглээний зааварчилгааны
дагуу та энэ бичил катетерын нийцлийг тодорхойлж үүнийг гэмтээхээс
хамгаалж хэрэглэх нь ашигтай.
• Ажилбар эхлэхийн өмнө бүх төхөөрөмж болон хэрэгсэл ажлын бэлэн
байдалд байгаа эсэхийг шалга.
• Бичил катетерын хэмжээг оношилгоо ба анатомийн хэсэгт хамгийн
тохиромжтойгоор сонго.
• Энэ төхөөрөмжийг этилен оксидийн хийгээр (EtO) ариутгасан ба
зөвхөн нэг удаа хэрэглэхэд зориулсан. Төхөөрөмжийг дахин хэрэглэж
ба/эсвэл дахин ариутгаж болохгүй, учир нь ингэвэл өвчтөний биед
халдвар эсвэл гэмтэл өгч болзошгүй.
• Бүтээгдэхүүний боодол сав нь гэмтсэн эсвэл бохирдсон байвал бүү
хэрэглэ.
• Боодлыг онгойлгосны дараа нэн яаралтай хэрэглэх ёстой ба нэг
удаагийн хэрэглээний эмчилгээний хэрэглэлийг хаях орон нутгийн
дүрэм журмыг мөрдөж ажилла.
Хадгалахад авах арга хэмжээ
• Хадгалах хугацаанд ус, нарны шууд тусгал, өндөр хэм эсвэл чийг зэргээс хамгаал.
Хэрэглэх зааврууд
1.
Бичил катетерыг ариутгасан уутнаас нь цагирагласан сав баригчтай
хамт болгоомжтой гарга.
2.
Сав баригчийг үүнд хавсарсан каннулаар тариур хэрэглэж ариутгасан
гепаринтай давсан уусмалаар угаах, эсвэл бичил катетер ба баригчийг
ариутгасан давсны уусмалаар цацаж угаана.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Гепаринтай давслаг уусмал нь маш удаан
байдалтай тариураар хийгдэх ба бичил катетерыг баригчаас
салгахгүй байх нь чухал.
3.
Бичил катетерыг түүний баригчаас маш удаанаар салга.
Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдрэгдвэл, бүү хүчил. Ариутгасан
гепаринтай давслаг уусмалыг баригчид дахин хийгээд уян хатан
байдалтай дахин салгахыг оролд.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Бичил катетер гэмтсэн эсвэл ямар нэгэн гаж
өөрчлөлт ажиглагдсан бол түүнийг бүү ашигла. Ажилбар гүйцэтгэж
байхдаа бичил катетерыг каннулаас нь барь.
4.
Бичил катетерын сүвийг ажиллуулахаар ариутгасан гепаринтай
давстай уусмал ашигла. Тарианы эсэргүүцлийг багасгахаар 1 мл эсвэл
2,5 мл түгжээтэй тариур хэрэглэх нь зүйтэй. Бичил катетерт 2-3 мл-ийг
шахахдаа 10-аас олон дусал уусмал хошуунаас нь гарч иртэл тариураар
удаан шахан хий. Энэ дуслуудад агаарын хий хөөс харагдахгүй бол
ажилбар дууссан гэж үзнэ.
5.
Хэрэгцээ гарвал бичил катетерын каннулд цус тогтоох хавхлаг
эсвэл эргүүлэгч цус тогтоогч хавхлаг хавсруул (Туохи-Борстын төрөл) .
Эхлээд гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаасан хөтөч утсыг
оруулаад тохирсон хэмжээтэй бичил катетерыг үүний каннулаар эсвэл
хавсарсан хавлагын туслалцаатай оруулж, хөтөч утсыг бичил катетерын
төгсгөлийн хэсэг рүү явуул. Хөтөч утасны ойролцоох дээд хэсэгт
ажилбарыг хялбарчлах зорилгоор эргүүлэгч төхөөрөмж бэхэлсэн байж
болзошгүй. Давхаргын чийглэг байдлыг хэвээр нь хадгалахаар бичил
катетер ба хөтөч утсыг гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаах
эсвэл арын хэсгийг бичил катетерын баригч руу гепаринтай ариутгасан
давсны уусмалаар дүүргэн байлга.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Хөтөч утсыг бичил катетерын ойролцоох
дээд хэсгээр оруулж болохгүй. Энэ нь бичил катетерыг гэмтээж
болзошгүй. Хөтөч утсыг оруулахаасаа өмнө эхлээд хөтөч бичил
катетер оруулахаасаа өмнө цус зогсоох хавхлагыг ажиллуулаад
түүнийг бичил катетерын төгсгөлийн доод хэсэг рүү ойртуул.
6.
Хөтөч катетерыг өвчтөний судсанд оруул. Эргүүлэгч цус тогтоогч
хавхлагыг (Туохи-Борстын төрөл) хөтөч катетертай нийлүүлж, катетераа