- 69 -
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Гепаринтай давслаг уусмал нь маш удаан байдалтай
тариураар хийгдэх ба бичил катетерыг баригчаас салгахгүй байх нь чухал.
3.
Бичил катетерыг түүний баригчаас маш удаанаар салга.
Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдрэгдвэл, бүү хүчил. Ариутгасан
гепаринтай давслаг уусмалыг баригчид дахин хийгээд уян хатан
байдалтай дахин салгахыг оролд.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Бичил катетер гэмтсэн эсвэл ямар нэгэн гаж өөрчлөлт
ажиглагдсан бол түүнийг бүү ашигла. Ажилбар гүйцэтгэж байхдаа бичил
катетерыг каннулаас нь барь.
4.
Бичил катетерын сүвийг ажиллуулахаар ариутгасан гепаринтай
давстай уусмал ашигла. Тарианы эсэргүүцлийг багасгахаар 1 мл эсвэл
2,5 мл түгжээтэй тариур хэрэглэх нь зүйтэй. Бичил катетерт 2-3 мл-ийг
шахахдаа 10-аас олон дусал уусмал хошуунаас нь гарч иртэл тариураар
удаан шахан хий. Энэ дуслуудад агаарын хий хөөс харагдахгүй бол
ажилбар дууссан гэж үзнэ.
5.
Хэрэгцээ гарвал бичил катетерын каннулд цус тогтоох хавхлаг
эсвэл эргүүлэгч цус тогтоогч хавхлаг хавсруул (Туохи-Борстын төрөл) .
Эхлээд гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаасан хөтөч утсыг
оруулаад тохирсон хэмжээтэй бичил катетерыг үүний каннулаар эсвэл
хавсарсан хавлагын туслалцаатай оруулж, хөтөч утсыг бичил катетерын
төгсгөлийн хэсэг рүү явуул. Хөтөч утасны ойролцоох дээд хэсэгт
ажилбарыг хялбарчлах зорилгоор эргүүлэгч төхөөрөмж бэхэлсэн байж
болзошгүй. Давхаргын чийглэг байдлыг хэвээр нь хадгалахаар бичил
катетер ба хөтөч утсыг гепаринтай ариутгасан давслаг уусмалаар угаах
эсвэл арын хэсгийг бичил катетерын баригч руу гепаринтай ариутгасан
давсны уусмалаар дүүргэн байлга.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Хөтөч утсыг бичил катетерын ойролцоох дээд хэсгээр
оруулж болохгүй. Энэ нь бичил катетерыг гэмтээж болзошгүй. Хөтөч
утсыг оруулахаасаа өмнө эхлээд хөтөч бичил катетер оруулахаасаа өмнө
цус зогсоох хавхлагыг ажиллуулаад түүнийг бичил катетерын төгсгөлийн
доод хэсэг рүү ойртуул.
6.
Хөтөч катетерыг өвчтөний судсанд оруул. Эргүүлэгч цус тогтоогч
хавхлагыг (Туохи-Борстын төрөл) хөтөч катетертай нийлүүлж, катетераа
гепаринтай ариутгасан давсны уусмалаар угаа. Антиагрегант/цус
өтгөрөхөөс хамгаалах эмчилгээ нь ердийн эмчилгээний журмын дагуу
хийгдэх шаардлагатай.
Бичил катетер ба хөтөч утсан хэсгүүдийг хавхлагаар хөтөч катетерт
оруулаад хөтөч катетерын төгсгөлийн хэсэг рүү явуул. Эргүүлэгч цус
зогсоох хавхлага ба удирдагч катетераар уян зөөлөн суулгахад удирдах
утасны оройг бичил катетер нь хөтөч катетерын төгсгөлийн хэсэг хүртэл
бичил катетертай байлгахыг зөвлөдөг.
АНХААРУУЛГА :
Бичил катетерыг төмөр метал орцтой эсвэл төмрөн
өргөсгөгч дундуур оруулах ба/буюу эргүүлэн татаж болохгүй. Төмөр
метал орцтой эсвэл төмрөн өргөсгөгчтэй ажиллах ба/эсвэл оролцоотой
үйлдэл хийх нь бичил катетерын амын гадаргууг үрж, эвдэж ба/эсвэл
салгахад хүргэж болдог. Хэрэв хөтөч катетер хавхлагаар хангагдсан бол
хөтөч катетер дотор байгаа бичил катетертай хавхлагыг бүү хаа. Бичил
катетер эвдэрч болно. Хөтөч катетер судаснаас гулсахгүй байхаар үйлдлээ
хий. Хэрэв хөтөч катетер нь бичил катетер болон хөтөч утас урагшилсны
дараа судаснаас гарч зөрсөн тохиолдолд энэ нь бичил катетерт гэмтэл
учруулж ажиллагаагүй болгоход хүргэнэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Бичил катетерт эргүүлэгч цус зогсоох хавхлагыг хэт
эргүүлж болохгүй, эсвэл өмнө нь эргүүлж бэхэлсэн бичил катетертай
ажилла. Бичил катетерт гэмтэл эвдрэл үүсэж болно. Хэрэв эсэргүүцэлгүй
болсон бол, бичил катетераа хөтлөгч катетер руу оруулах гэж хүчилж
болохгүй, тэгвэл бичил катетер эвдэрч ажиллагаагүй болж болзошгүй.
Хөтөч утасгүйгээр бичил катетерыг урагшлуулж болохгүй, учир нь
төгсгөлийн ба ойролцоох хэсэгт зангилаа үүсэж болзошгүй.
7.
Судсанд байгаа бичил катетерын оройн байрлалыг өндөр нягтралтай
флюороскоп ба/эсвэл дижитал ангиографийн монитороор байнга
хянаж байх хэрэгтэй.
АНХААРУУЛГА:
Хэрэв ямар нэгэн эсэргүүцэл мэдэгдвэл, эсэргүүцлийн
шалтгааныг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл дижитал
ангиографийн монитороор тогтоож, мэдтэл бичил катетерыг бүү
урагшлуул. Бичил катетерыг ба/эсвэл хөтлөгч утсыг эсэргүүцэл өгч байхад
урагшлуулж ажиллуулах нь судас, бичил катетер эсвэл хөтлөгч утсанд
гэмтэл учруулах болно. Хэрэв бичил катетерыг хөтөч утасгүйгээр цусны
судас дотуур урагшлуулбал энэ нь судсыг гэмтээж болно. Хөтөч утсыг
бичил катетерт дахин оруулж байхдаа хөтөч утсыг бичил катетерыг
саадын шалтгааныг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл дижитал
ангиографийн монитороор хянаж байхдаа болгоомжтой урагшлуул. Аль
нэгэн буруу хөдөлгөөн судсыг гэмтээнэ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Бичил катетерыг захын судас руу урагшлуулж байхдаа
бичил катетерыг буцааж татахааргүй болтол урагшлуулахгүй байхын
тулд флюороскопын хяналт дор бага зэрэг буцааж тат. Бичил катетерыг
ажиллуулах гэж бүү хүчил. Бичил катетерын орой нь маш уян байдаг
бөгөөд амархан гэмтдэг буюу сунгагдана.
8.
Хүссэн хэсэгт очсоныхоо дараа хөтөч утсыг бичил катетераас
салгаж ав.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Хөтөч утсыг эсэргүүцлийн эсрэг хойшлуулах нь
бичил катетерт зангилаа мушгиа үүсэхэд хүргэж болзошгүй. Ямар
нэгэн эсэргүүцэл мэдэгдвэл, бичил катетераа буцаагаад эсэргүүцэл
мэдрэгдээгүй байдалд аваачиж, хөтөч утсыг салгаж ав. Хэрэв хөтөч утсыг
ажиллагаагүй буцаасан тохиолдолд бичил катетер гэмтэж болзошгүй.
Үлдэгдэл цусыг хөтөч утаснаас гепаринтай ариутгасан давслаг уусмалаар
зайлж угаа. Хэрэв үлдэгдэл бодисууд арилаагүй бол нэг удаа үүнийг
гепаринтай ариутгасан давсны уусмал шингэсэн зөөлөн даавуугаар
арч. Хөтөч утсыг цусны үлдэгдэлтэй нь бичил катетерт дахин суулгасан
тохиолдолд хатууруулж эсэргүүцэл үзүүлж болзошгүй.
9.
Эмбол материал болон өөр нэгэн бодис оруулахынхаа өмнө бага зэрэг контраст
бодисыг тариур хэрэглэж удаан шахаж оруул, үүнд өндөр нягтралтай флюороскоп
ба/эсвэл дижитал ангиографийн монитороор бодис сайн орсон эсэхийг хянаж
байх шаардлагатай. Жижиг сүвтэй бичил катетер нь оруулахад өндөр эсэргүүцэл
өгнө. Контраст бодис эсвэл эм хийж байхдаа 1 мл тариур эсвэл үүнээс бага
хэмжээний тариур хэрэглэ. Энэ бичил катетертай хамт хэрэглэх эм хэрэглэх ба/
эсвэл төхөөрөмж хэрэглэхдээ та зааварт хандаж тохирох эсэхийг сайтар судлаад
бичил катетер гэмтэхээс сэргийл. Хэрэв олон төрлийн эмбол материалууд эсвэл
бодисууд хэрэглэгдсэн бол, тохиолдолд бүрд шинэ өөр бичил катетер хэрэглэхийг
шаарддаг. Флюороскопын
шинжилгээгээр SequrE® бичил катетераар контраст
бодис тарьж байхад, завсраар хажуугаар төгсгөлийн оройг дагуулан рентгенээр
харагдах төгсгөлийн хошуугаар гарч байгаа нь тус хоёр тэмдэгний дагуу харагддаг.
Жич: Хэрэглэхийн
Жич: Хэрэглэхийн өмнө контраст бодисыг 37 °C хүртэл халаах хэрэгтэй.
АНХААРУУЛГА:
Хэрэв бичил катетераар шингэн тарьж байхад эсэргүүцэл
нэмэгдэж байгаа нь мэдэгдвэл, бичил катетераа шинэ өөр бичил
катетераар соль. Өсөж буй эсэргүүцлийг сөрөн тариа хийх нь бичил
катетерыг урагдахад хүргэх ба үүнийг даган судас гэмтэж урагдахад
хүргэнэ. Хэрэв бичил катетераас контраст бодис урсаж гарч байгаа нь
харагдахгүй бол, энэ нь бичил катетер мушгирсан гэдгийг харуулж байгаа.
Хэрэв бичил катетер нь буцахдаа зангилаа мушгирааг засах боломжгүй
бол, бичил катетерыг соль. Мушгирааг хөтөч утас оруулж эсвэл тариа
хийж засах гэж оролдох хэрэггүй. Эмбол материалууд эсвэл шингэнийг
эхлээд муруйсан орооцолдсон хэсгийг засахгүйгээр оруулах, эсвэл
хөтөч утас оруулж муруйг засах оролдлого эсвэл хүчтэй тариа хийж
засах оролдлого нь бичил катетерын урагдал эсвэл салалт болон үүний
улмаас судасны гэмтэлд хүргэж болзошгүй. Бичил катетерын доторх сүв
ба эмбол материалын хоорондын үрэлт нь бичил катетерыг хэт урагшлахад
хүргэж, улмаар судасны ханыг цоолж болзошгүй. Үүнийг урьдчилан сэргийлэх
зорилгоор бичил катетераа зөөлөн хойш нь хөдөлгөж байранд нь байлга.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Шингэнд эсэргүүцэх эсэргүүцэл нь бичил катетер
цусны хэсгүүдтэй эмээр эсвэл контраст бодисоор бөглөрсөн байж
болохын шинж. Шингэн хийхийг яаралтай зогсоож, бичил катетерыг соль.
Цахилгаан тариур хэрэглэсэн бол “Бичил катетертай хамтран цахилгаан
тариурыг хэрэглэх заавар”гэх зааварчилгааг дага. Органик уусмал
хэрэглэж байгаа бол, хэрэглэхийн өмнө түүний шошгын тохирох эсэхийг
шалгаж хэрэглэнэ үү. Хэрэглэхийнхээ өмнө сонгосон бичил катетерын
хэмжээ нь эмбол бичил дугаригуудын хэмжээ тохирох эсэхийг шалга.
Бичил дугаригийн хэмжээг бичил катетерын гаднах боодлын шошго ба
2-р хүснэгтэд заасан. Хэрэглэхийнхээ өмнө ороомог эмбол материал
ба түших төхөөрөмж болон бичил катетерын хэмжээг баталгаажуулна
уу. Эмбол ороомог эсвэл материалуудыг оруулахын өмнө 2-р хүснэгтэд
заасан хэмжээгээс хэтэрсэн материалуудыг хэрэглэж болохгүй. Эмбол
материалын хөдөлгөөнийг өндөр нягтралтай флюороскоп ба/эсвэл
дижитал ангиографийн монитороор бодис сайн орсон эсэхийг хянаж
байх шаардлагатай. Хэрэв судасны талаас ямар нэгэн эсэргүүцэл учирвал,
мөн ялангуяа эмбол материалууд хэрэглэж байвал бичил катетерыг
урашлуулахгүй эсвэл эргүүлж татахгүй байх хэрэгтэй. Зөвхөн өндөр
нягтралтай флюороскоп ба/эсвэл дижитал ангиографийн монитороор
Содержание Sequre
Страница 44: ...44 8270 kPa 1200 psi EtO...
Страница 45: ...45 1 2 3 4 luer lock 1 ml 2 5 ml 2 3 ml 10 5 Tuohy Borst 6 Tuohy Borst 7 8 9 1 ml SequrE 37 C...
Страница 68: ...68 8270 1200 EtO 1 2...
Страница 69: ...69 3 4 1 2 5 2 3 10 5 6 7 8 9 1 SequrE 37 C 2 2...
Страница 72: ...72 digital subtraction angiography monitor 8270 1200 EtO 1 2 3 4 1 2 5 2 3 10 5 Tuohy Borst 6 Tuohy Borst 7 8...
Страница 78: ...78 SequrE SequrE SequrE 8270 kPa 1200 psi EtO...
Страница 79: ...79 1 2 3 4 1 ml 2 5 ml 2 3 ml 10 5 Tuohy Borst 6 Tuohy Borst 7 8 9 1 ml SequrE 37 C 2 2 10 11...
Страница 82: ...82 EtO 1 1 2 3 4 1 ml 2 5 ml 10 2 3 ml 5 Tuohy Borst 6 Tuohy Borst 7 8 9...