149
US
FC
ESM
PTB
TR
RU
UK
MON
VIE
HE
AR
JPN
KOR
CHS
CHT
THA
гаралтыг (ахуйн цахилгаан тоног төхөөрөмжид
тохируулж) сонгож, ашиглалтад оруулахдаа
зөвхөн мэргэшсэн цахилгаанчнаар
гүйцэтгүүлэх ёстой.
– Техникийн хувьд боломжтой, хууль зүйн хувьд
зөвшөөрөгдөх тохиолдолд тээврийн
хэрэгслийг цэнэглэхэд цахилгааны эм
залгуурын нэрлэсэн чадлын дээд хэмжээг
ашиглах боломжтой байхаар цахилгаан тоног
төхөөрөмжийн хэмжээг тогтоох ёстой.
– Цэнэглэгчийг бүрэн ашиглаж, тээврийн
хэрэгслийг түргэн цэнэглэхийн тулд нэг бол
цахилгааны эр залгуурт тохирох аль болох
өндөр нэрлэсэн гүйдэлтэй NEMA-гийн
цахилгааны эм залгуур эсвэл IEC 60309
стандартад нийцэх үйлдвэрийн цахилгааны
гаралт ашигла.
– Ахуйн цахилгааны гаралтаар/үйлдвэрийн
цахилгааны гаралтаар өндөр хүчдэлийн
аккумлятор цэнэглэх үед цахилгаан тоног
төхөөрөмжийг дээд чадавхад нь хүртэл ачаалж
болно. Porsche-гоос цэнэглэхэд ашигладаг
цахилгаан тоног төхөөрөмжийг мэргэшсэн
цахилгаанчнаар тогтмол шалгуулж байхыг
зөвлөдөг. Таны тоног төхөөрөмжид үзлэг
шалгалтыг ямар хугацаатай хийвэл зохихыг
мэргэшсэн цахилгаанчнаас асууж тодруул.
– Нийлүүлэх үед цахилгаан тоног төхөөрөмжийн
хэт халалтаас сэргийлэхийн тулд цэнэглэх
гүйдлийг автоматаар хязгаарласан байдаг.
Цэнэглэгчийг ашиглалтад хүлээн авахдаа
мэргэшсэн цахилгаанчнаар гүйцэтгүүлж,
цэнэглэх гүйдлийн хязгаарыг ахуйн тоног
төхөөрөмжийн дагуу тохируул.
f
154-р хуудсан дээрх “Цэнэглэх гүйдлийг
Зориулалт
Цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой
ерөнхий стандарт, удирдамжид нийцсэн өндөр
хүчдэлийн аккумлятор бүхий тээврийн хэрэгслийг
цэнэглэхдээ 2-р горимыг ашиглахад зориулсан
цэнэглэгч.
Пиктограмын түлхүүр
Тухайн улсаас хамааран янз бүрийн пиктограм
цэнэглэгчид нааж болно.
Цэнэглэгчийг -30 °C-аас +50 °C
хүртэл температурын хүрээнд
ажиллуул.
Цэнэглэгчийг далайн түвшнээс
дээш 4,000 м-ээс дээш өндөрт
ажиллуулах ёсгүй.
Цэнэглэгч нь сэлгүүргүй
газардуулгын утастай.
Цэнэглэгч нь сэлгүүртэй
газардуулгын утастай.
Цэнэглэгчийг холбогдох бүх
дүрэм журмын дагуу хая.
Уртасгагч кабель эсвэл
дамартай кабель бүү ашигла.
Залгуур тохируулагч (аяллын)
бүү ашигла.
Олон гаралттай уртасгагч бүү
ашигла.
Гэмтэлтэй электрон хэрэгсэл
эсвэл холбогч шугамтай
цэнэглэх кабель бүү ашигла.
Зохисгүй ашигласны улмаас
цахилгаанд цохиулах эрсдэл.
Өгөгдсөн ашиглалтын заавар,
ялангуяа анхааруулга, аюулгүй
ажиллагааны заавруудыг сахиж
мөрд.
Цэнэглэгчийн гадарга их халж
болно.
Цэнэглэгчийг газардуулаагүй
тэжээлийн сүлжээний системд
(жишээ нь: IT сүлжээнд)
бүү
ажиллуул. Цэнэглэгчийг зөвхөн
газардуулсан тэжээлийн
сүлжээний системд ажиллуул.
Цэнэглэгчийг зөвхөн нэг-фазын
сүлжээнд ажиллуул.
9Y0.000.003.B-ROW.book Page 149