148
US
FC
ESM
PTB
TR
RU
UK
MON
VIE
HE
AR
JPN
KOR
CHS
CHT
THA
Жолоочийн гарын авлага
Аюулгүй ажиллагааны заавар
Цэнэглэгчийг ашиглан тасралтгүй цэнэглэхийн
тулд дараах заавар, зөвлөмжүүдийг сахиж мөрд:
– Суурилуулалтаас өмнө тээврийн хэрэгслийг
цэнэглэхэд шаардлагатай чадлыг одоогоор
боломжтой байгаа ахуйн тоног төхөөрөмжөөр
тасралтгүй хангах боломжтой эсэхийг шалга.
Шаардлагатай бол ахуйн тоног төхөөрөмжийг
Гэрийн эрчим хүчний удирдлагын системээр
хамгаал.
– Цэнэглэгчийг газардуулсан тэжээлийн
сүлжээний системд ажиллуулахыг эрхэмлэх
ёстой. Газардуулгын утсыг зөв суурилуулах
ёстой.
– Цахилгааны эм залгуурыг суурилуулахдаа аль
болох өндөр чадалтай үйлдвэрийн цахилгааны
АЮУЛТАЙ
Цахилгаанд цохиулах,
богино холбоо үүсэх, гал
гарах, тэсэрч дэлбэрэх
Гэмтэлтэй цэнэглэх кабель эсвэл цахилгааны эм
залгуур ашиглах, цэнэглэгчийг зохисгүй ашиглах
буюу эсхүл аюулгүй ажиллагааны зааврыг сахиж
мөрдөхгүй бол богино холбоо үүсэх, цахилгаанд
цохиулах, тэсэрч дэлбэрэх, гал гарах эсвэл
түлэгдэх зэрэг эрсдэл учруулж болно.
e
Гэмтэлтэй ба/буюу бохирдсон цэнэглэгчийг
бүү ашигла. Кабель болон эр залгуурын
холболтыг ашиглахаас өмнө гэмтсэн,
бохирдсон эсэхийг нь шалга.
e
Цэнэглэгчийг зөвхөн зөв суурилуулсан,
гэмтэлгүй цахилгааны эм залгуур болон
гэмтэлгүй цахилгаан тоног төхөөрөмжид
холбо.
e
Уртасгагч кабель, дамартай кабель, олон
залгуур эсвэл (аяллын) залгуур тохируулагч
бүү ашигла.
e
Дуу цахилгаантай борооны үеэр цэнэглэгчийг
тэжээлийн сүлжээнээс салга.
e
Цахилгаан эд ангиудыг өөрчлөх буюу эсхүл
засварлаж болохгүй.
e
Цэнэглэгч эсвэл эр залгуурыг
хэзээ ч
усанд
дүрэх буюу эсхүл усаар шууд шүршиж
болохгүй (жишээ нь. өндөр даралттай цэвэрлэх
тоног төхөөрөмж эсвэл услалтын уян
хоолойгоор).
e
Цэнэглэх хэрэгслийг зөвхөн удирдлагын
нэгжийг тэжээлийн сүлжээ болон тээврийн
хэрэгслээс салгасан үед л цэвэрлэ.
Цэвэрлэхдээ хуурай даавуу хэрэглэ.
АЮУЛТАЙ
Цахилгаанд цохиулах,
гал
Цахилгааны эм залгуурыг буруу суурилуулсан бол
тээврийн хэрэгслийн цэнэглэх портыг ашиглан
өндөр хүчдэлийн аккумлятор цэнэглэх үед
цахилгаанд цохиулах эсвэл гал гарах эрсдэл
учруулж болно.
e
Цэнэглэгчид зориулсан цахилгааны эм
залгуурыг суурилуулж, анх удаа ажиллуулахдаа
зөвхөн цахилгааны чиглэлээр мэргэшсэн
хүнээр гүйцэтгүүлж болно. Цахилгааны
мэргэжлийн хүн холбогдох стандарт, дүрэм
журамд нийцүүлэх үүргийг бүрэн хүлээнэ.
e
Цахилгааны эм залгуурын цахилгааны
кабелийн хөндлөн огтлолыг утасны урт болон
орон нутгийн дүрэм журам, стандартын дагуу
тодорхойлох ёстой.
e
Цэнэглэхэд ашиглах цахилгааны эм залгуурыг
орон нутгийн хууль тогтоомж, стандартад
нийцэх тусдаа гал хамгаалагчтай цахилгаан
хэлхээнд холбох ёстой.
e
Цэнэглэгчийг хувийн болон хагас нийтийн
талбайд (жишээ нь: хувийн хөрөнгө эсвэл
компанийн автомашины зогсоол дээр) ашиглах
зориулалттай. Зарим улс оронд, жишээ
нь: Итали, Шинэ Зеландад
1)
, олон нийтийн
газар 2-р горимоор цэнэглэхийг
хориглодог
.
Нэмэлт мэдээллийг албан ёсны мэргэжлийн
цехээс эсвэл орон нутгийн цахилгаан
хангамжийн компаниас авах боломжтой.
e
Хараа хяналтгүй цэнэглэх үед албан ёсны
зөвшөөрөлгүй хүмүүс (жишээ нь: тоглож
байгаа хүүхдүүд) цэнэглэгч болон тээврийн
хэрэгсэлд хүрч болохгүй.
e
Суурилуулах заавар болон Жолоочийн гарын
авлага дахь аюулгүй ажиллагааны зааврыг
уншина уу.
1) Хэвлэсэн хугацаа. Нэмэлт мэдээллийг албан ёсны
мэргэжлийн цехээс авах боломжтой. Porsche-гийн
түншүүд мэргэжлийн ажилчид болон шаардлагатай
эд анги, багаж хэрэгсэлтэй байдаг тул эдгээр түншээр
үйлчлүүлэхийг Porsche-гоос зөвлөдөг.
АЮУЛТАЙ
Цахилгаанд цохиулах,
гал
Залгуурын контакттай буруу харьцвал цахилгаанд
цохиулах эсвэл гал гарах эрсдэл учруулж болно.
e
Тээврийн хэрэгслийн цэнэглэх порт болон
цэнэглэгч дээрх контактуудад бүү хүр.
e
Тээврийн хэрэгслийн цэнэглэх порт эсвэл
цэнэглэгчид ямар нэгэн объект бүү шургуул.
e
Цахилгааны эм ба эр залгууруудын холболтыг
чийг, ус болон бусад шингэнээс хамгаал.
АНХААРУУЛГА
Шатамхай эсвэл
тэсрэмтгий уур
Цэнэглэгчийн эд ангиуд оч үсэргэж, шатамхай
эсвэл тэсрэмтгий уурыг асааж болзошгүй.
e
Ялангуяа гарааш дотор тэсэрч дэлбэрэх
эрсдэлийг багасгахын тулд цэнэглэх явцад
удирдлагын нэгжийг шалнаас дээш дор хаяж
50 см зайтай байрлуулах ёстойг анхаар.
e
Цэнэглэгчийг тэсэрч дэлбэрч болзошгүй газар
бүү суурилуул.
9Y0.000.003.B-ROW.book Page 148