3
Аюулгүй бөгөөд үр
ашигтай ашиглалтын
заавар
Эдгээр энгийн зааврыг уншина уу. Эдгээр зааврыг дагаж
мөрдөхгүй байх нь аюултай бөгөөд хууль бус юм.
Энэхүү гарын авлагыг тухайн улс бүрийн хэлээр бичсэн
болно. Хэрэглэсэн хэлнээс хамааран агуулга нь бага зэрэг
өөр байж болно.
Гар утасны тухай чухал мэдээлэл
• Тухайн бүс нутаг, үйлчилгээ үзүүлэгч, програм хангамжийн
хувилбар, гар утаснаас хамааран гар утасны апп,
үйлчилгээ, зураг, контент өөр байж болох бөгөөд танд
урьдчилан мэдэгдэхгүйгээр эдгээрийг өөрчилж болно.
Радио давтамжийн энергид өртөх байдал
Радио долгионд өртөх байдал, хувийн шингээлтийн хурдны
(SAR) талаарх мэдээлэл.
Энэ гар утас нь радио долгионд өртөх байдалтай
холбогдуулан аюулгүй байдлын холбогдох шаардлагад
бүрэн нийцсэн. Эдгээр шаардлага нь нас, эрүүл мэндийн
байдлаас үл хамааран бүх хүний аюулгүй байдлыг хангахад
чиглэсэн аюулгүй байдлын хүрээг багтаасан шинжлэх ухааны
үндэслэлтэй удирдамжид үндэслэсэн болно.
• Радио долгионд өртөх байдлын удирдамж нь хувийн
шингээлтийн хурд буюу SAR хэмээх хэмжилтийн нэгж
ашигладаг. SAR-ын сорилтыг явуулахдаа төхөөрөмж
давтамжийн бүх зурваст хамгийн дээд хүчээрээ дамжуулж
байх үед стандарт аргыг ашигладаг.
• Янз бүрийн загварын LG төхөөрөмжүүдийн SAR түвшний
хооронд зөрүү байдаг ч эдгээр нь бүгд радио долгионд
өртөх байдлын холбогдох удирдамжид нийцэх байдлаар
бүтээгддэг.
• Үл ионжуулагч цацрагаас хамгаалах олон улсын комиссоос
зөвлөмж болгодог SAR-ын хамгийн өндөр утга нь 10 г
зөөлөн эд тутамд 2 Вт/кг байна.
• Энэ загварын хувьд чихэнд наан ашиглах сорилт хийгдсэн
SAR-ын хамгийн өндөр утга нь 0,384 Вт/кг (10 г), биед зүүх
сорилтын хувьд 1,540 Вт/кг (10 г) байсан.
• Чихэнд ойр буюу хэвийн ашиглалтын байрлалд эсвэл
биеэс дор хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан байх нөхцөлд
энэ төхөөрөмж нь радио давтамжид өртөх байдлын