162
US
FC
ESM
PTB
TR
RU
UK
MON
VIE
HE
AR
JPN
KOR
CHS
CHT
THA
Суурилуулах заавар
Үндсэн хананы бэхэлгээ
Суурилуулах байршил сонгох
Үндсэн хананы бэхэлгээг дотор, гадна
суурилуулах зориулалттай.
Суурилуулах тохиромжтой байршил сонгоход
дараах шалгууруудыг харгалзан үзэх ёстой:
– Болж өгвөл нарны шууд тусгал, борооноос
халхлагдсан газар цахилгааны эм залгуур
болон үндсэн хананы бэхэлгээг
(жишээ нь: гарааш дотор) суурилуул.
– Үндсэн хананы бэхэлгээг усаар шууд шүршиж
болохгүй (жишээ нь. өндөр даралттай
цэвэрлэх тоног төхөөрөмж эсвэл услалтын уян
хоолойгоор).
– Үндсэн хананы бэхэлгээг дүүжилсэн эсвэл
өлгөсөн объектын доор бүү суурилуул.
– Үндсэн хананы бэхэлгээг аммиакийн хий
ялгардаг жүчээ, малын хашаа саравч зэрэг
байршилд бүү суурилуул.
– Үндсэн хананы бэхэлгээг толигор гадарга дээр
суурилуул.
– Сайтар бэхлэхийн тулд суурилуулахаас өмнө
хананы нөхцөлийг шалга.
– Үндсэн хананы бэхэлгээг суурилуулахдаа
замын ойр биш, цэнэглэх кабель замыг
хөндлөн гарахгүй байхаар суурилуул.
– Үндсэн хананы бэхэлгээг суурилуулахдаа
цахилгааны эр ба эм залгууруудын хоорондох
зай бэлэн байгаа тэжээлийн кабелийн уртаас
илүүгүй байхаар суурилуул.
– Цахилгааны эм залгуурыг тээврийн
хэрэгслийн зогсоолын сонгосон байршилд аль
болох ойрхон суурилуул. Тээврийн хэрэгслийг
хааш нь харуулж тавихаа мөн тооцож үз.
– Цахилгааны эм залгуурыг шал, таазнаас хэр
зайтай суурилуулахаа шийдэхдээ үндэсний
дүрэм журам, стандартын дагуу, хэрэглэхэд
дөхөмтэй байдлаар сонгох ёстой.
f
148-р хуудсан дээрх “Аюулгүй ажиллагааны
Шаардагдах багажнууд
– Спирттэй тэгш ус
– Цахилгаан эсвэл цохилтот өрөм
– Халив
үндсэн хананы бэхэлгээг суурилуулах
Зур. 1: Өрөмдөх хэмжээс
1.
Ханан дээр өрөмдөх нүхнүүдийг тэмдэглэ.
2.
Суурилуулах нүхнүүдийг өрөмдөж, хананы
тэлэгчүүдийг хий.
3.
Хананы бэхэлгээг
2
урдаас нь кабелийн
чиглүүлэгч
1
рүү шахаж дар.
4.
Хананы бэхэлгээг хананд эрэгдэж тогтоо.
АЮУЛТАЙ
Цахилгаанд цохиулах,
гал
Цэнэглэгчийг зохисгүй ашиглах буюу эсхүл
аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөхгүй
бол богино холбоо үүсэх, цахилгаанд цохиулах,
тэсэрч дэлбэрэх, гал гарах эсвэл түлэгдэх зэрэг
эрсдэл учруулж болно.
e
Үндсэн хананы бэхэлгээг тэсэрч дэлбэрч
болзошгүй орчинд бүү суурилуул.
e
Ялангуяа гарааш дотор тэсэрч дэлбэрэх
эрсдэлийг багасгахын тулд цэнэглэх явцад
удирдлагын нэгжийг шалнаас дээш дор хаяж
50 см зайтай байрлуулах ёстойг анхаар.
e
Орон нутгийн цахилгааны суурилуулалтын
дүрэм журам, галаас хамгаалах арга хэмжээ,
ослоос сэргийлэх дүрэм журам, ослоос зугтах
замуудыг сахин мөрд.
9Y0.000.003.B-ROW.book Page 162