Энэхүү хэрэглэгчийн гарын
авлагыг уншихын өмнө
Энэ ТВ нь Хэрэглэгчийн гарын авлага болон суулгасан Цахим
гарын авлагын ( >
Цэс
>
Тохиргоо
>
Дэмжлэг
>
e-Manual нээх
) хамт ирдэг.
Анхааруулга! Аюулгүй байдлын
чухал заавар
ТВ-гээ ашиглахын өмнө Аюулгүй байдлын зааврыг уншина
уу. Таны Samsung-н бүтээгдэхүүн дээр байж болох тэмдгийн
тайлбарыг доорх хүснэгтээс лавлан харна уу.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЦАХИЛГААНД ЦОХИУЛАХ ЭРСДЭЛТЭЙ. БҮҮ НЭЭ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОГОНД ЦОХИУЛАХ ЭРСДЭЛИЙН
БУУРУУЛАХЫН ТУЛД НҮҮРНИЙ ХЭСГИЙГ (ЭСВЭЛ АР
ТАЛ) БҮҮ НЭЭ. ДОТОР ТАЛД ХЭРЭГЛЭГЧ ҮЙЛЧИЛГЭЭНД
АШИГЛАХ ЯМАР Ч ХЭСЭГ БАЙХГҮЙ. БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ
МЭРГЭШСЭН АЖИЛТНААС ЛАВЛАНА УУ.
Энэ тэмдэг нь дотроо өндөр хүчдэлтэйг
харуулна. Энэхүү бүтээгдэхүүний дотор
талын ямар ч хэсэгт ямар нэг байдлаар
хүрэх нь аюултай.
Энэ тэмдгээр энэхүү бүтээгдэхүүн нь чухал
мэргэжлийн түвшний үйл ажиллагаа
болон техникийн үйлчилгээ агуулсныг
илтгэж байна.
2-р ангиллын бүтээгдэхүүн: Энэхүү
тэмдэг нь цахилгаан гадаргуу дээрх
аюулгүй холболт шаардлагагүйг харуулж
байна. Энэ тэмдэг бүтээгдэхүүний орой
дээр байхгүй тохиолдолд бүтээгдэхүүн
хамгаалалтын гадаргуу дээр найдвартай
холболттой байх ЁСТОЙ.
AC цахилгааны хүчдэл: Энэ тэмдгээр
тэмдэглэн үнэлсэн цахилгааны хүчдэл нь
AC цахилгааны хүчдэл юм.
DC цахилгааны хүчдэл: Энэ тэмдгээр
тэмдэглэн үнэлсэн цахилгааны хүчдэл нь
DC цахилгааны хүчдэл юм.
Сэрэмжлүүлэг. Ашиглалтын лавлах
заавар: Энэ тэмдэг нь хэрэглэгчид аюулгүй
байдалтай холбоотой бусад мэдээллийг
хэрэглэгчийн гарын авлагаас лавлахыг
зааварлаж байна.
Цахилгаан
• Хананы залгуур, өргөтгөлийн утас эсвэл гүйдэл
тохируулагчийг хүчдэл болон хүчин чадлаас нь хэтрүүлэн
ачаалж болохгүй. Үүнээс үүдэн гал гарч, эсвэл цахилгаанд
цохиулж болзошгүй.
Хүчдэл болон гүйдлийн хүчний талаарх мэдээллийг гарын
авлагын эрчим хүчний үзүүлэлтийн хэсэг болон/эсвэл
бүтээгдэхүүн дээрх эрчим хүчний хангамжийн шошгоос
лавлана уу.
• Цахилгаан хангамжийн утсыг байрлуулах шаардлагатай
бөгөөд ингэснээр үүн дээр гишгэх эсвэл үүний дээр эвсэл
үүнийг ойролцоо байрлах зүйлээр татахаас сэргийлнэ.
Залгалтын төгсгөл дэх утас, ханын залгуур болон
тэдгээрийг салгахдаа онцгой анхаарал хандуулна уу.
• Төхөөрөмжийн нээлттэй хэсэгт металл зүйл оруулахыг
хориглоно. Үүнээс үүдэн цахилгаанд цохиулж болзошгүй.
• Цахилгаанд цохиулахаас сэргийлэхийн тулд
төхөөрөмжийн дотор талын хэсэгт хүрч болохгүй. Зөвхөн
мэргэшсэн техникч л төхөөрөмжийг нээх шаардлагатай.
• Цахилгааны кабелыг сайн суулгаж өгсөн эсэхээ шалгаарай.
Цахилгааны кабелыг ханын залгуураас салгахдаа үргэлж
цахилгааны кабелын залгуураас татаарай. Цахилгааны
кабелаас татан салгаж болохгүй. Цахилгааны кабелд
чийгтэй, нойтон гараар бүү хүрээрэй.
• Төхөөрөмж хэвийн ажиллахгүй байх эсвэл төхөөрөмжөөс
хэвийн бус дуу чимээ, үнэр гарах тохиолдолд яаралтай
салгаад зөвшөөрөл бүхий борлуулагч эсвэл Samsung-н
үйлчилгээний төвтэй холбоо барина уу.
• Энэ төхөөрөмжийг аянга цахилгаанаас хамгаалахын тулд
эсвэл удаан хугацаагаар ашиглахгүй, эзгүй үлдээхдээ
үүнийг хананы залгуураас салгаж, антен эсвэл кабелын
системээ салгасан эсэхээ шалгана уу.
–
Хуримтлагдсан тоос нь цахилгааны утсанд оч үүсгэж,
халаах эсвэл тусгаарлагчийг муутгаснаар цахилгаанд
цохиулах, цахилгаан алдагдах, гал гарах шалтгаан болж
болзошгүй.
• Зөвхөн зохих ёсоор байршуулсан утас болон ханын залгуур
ашиглана уу.
–
Зохисгүй байршуулалт нь цахилгаанд цохиулах эрсдэл
эсвэл төхөөрөмжийн гэмтэл учруулж болзошгүй.
(Зөвхөн 1-р ангиллын төхөөрөмж.)
• Энэ төхөөрөмжийг бүрэн гүйцэд унтраахын тулд ханын
залгуураас салгана уу. Шаардлагатай үед төхөөрөмжийг
түргэн салгах боломжтой эсэхийг шалгахын тулд ханын
залгуур болон цахилгааны утас хурдан хүрч болохуйц
байгааг шалгана уу.
Монгол - 2