7
• Хэрвээ таны гар утас норвол залгуураас шууд салгаж, бүрэн
хатаа. Шарах зуух, богино долгионы зуух эсвэл үс хатаагч гэх
мэт халаалтын гадаад эх үүсвэрийн тусламжтайгаар хатаах
процессыг хурдасгаж болохгүй.
• Халууныг зохицуулахын тулд гар утасны төхөөрөмжид зохих
агаарын эргэлт хэрэгтэй. Төхөөрөмж их биеэрээ шууд хүрэх
болон агаарын урсгал сайн хийгдэхгүй байгаа үед төхөөрөмж
хэт халж болно. Төхөөрөмж хэрэглэгчийн биеэс дор хаяж 1.0
см зайд байх ёстой.
• Цэнэглэгч/USB кабелийн порт руу тоос болон өөр бусад гадны
биет орохоос зайлсхий. Энэ нь хэт халах эсвэл гал гарахад
хүргэж болно.
Гар утасны үр ашигтай ашиглалт
• Зөвшөөрөл авалгүйгээр гар утсыг эмнэлгийн төхөөрөмжийн
дэргэд бүү ашигла. Таны гар утасны ажиллагаа таны
эмнэлгийн аппаратын ажиллагаанд саад учруулж болзошгүй
эсэхийг тогтоохын тулд эмчтэйгээ зөвшилц.
• Зүрхний аппарат үйлдвэрлэгч тус зүрхний аппаратын
ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс бусад
төхөөрөмжийг зүрхний аппаратаас дор хаяж 15 см-ийн зайд
байлгахыг зөвлөдөг.
• Энэ төхөөрөмж тод эсвэл анивчсан гэрэл гаргаж магадгүй.
• Гар утас сонсголын зарим аппаратад саад болж магадгүй.
• Хэрвээ боломжтой бол гар утсыг 0 ºC-35 ºC хэмийн орчинд
ашигла. Төхөөрөмж хэт бага эсвэл өндөр температурт өртвөл
гэмтэж, буруу ажиллаж, тэр байтугай дэлбэрч магадгүй.
Замын аюулгүй байдал
Машин жолоодож буй газарт гар утас ашиглалтын талаар
мөрдөгддөг хууль, журмыг дагаж мөрд.
• Машин жолоодож байх үед гар утсыг бүү ашигла.
• Жолоодох үйл явцад бүх анхаарлаа хандуул.
• Гар утсыг хэрэглэхийн тулд машиныг замаас гаргаж зогсоо.
• Радио давтамжийн энерги нь машины стерео тоглуулагч эсвэл
аюулгүйн төхөөрөмж гэх мэт машины зарим электрон системд
нөлөөлж магадгүй.
• Машиныг аюулгүйн дэрээр тоноглосон бол угсармал эсвэл
зөөврийн утасгүй төхөөрөмжид саад болох зүйл бүү хий.
Ингэвэл аюулгүйн дэр ажиллагаагүй болох буюу эсхүл
буруу ажилласны улмаас хүний биед ноцтой гэмтэл учруулж
болзошгүй.
• Хэрвээ та чанга хөгжим сонсож байгаа бол орчин тойрноо
мэдрэхийн тулд дууны хэмжээг зохих хэмжээнд тохируул.
Энэ нь ялангуяа замын ойр хавьд байхад маш чухал ач
холбодолтой юм.