Монгол - 10
ТВ-н хэмжээ
инчээр
VESA шургийн
нүхний хэмжээ (A * B)
миллиметрээр
C (мм)
Стандарт
шураг
Тоо
65
400 x 300
5-7
M8
4
75
400 x 400
85
600 x 400
ТВ асаалттай үед хананд тогтоогч хэрэгслийг суулгаж болохгүй. Ингэснээр хувийн гэмтэл эсвэл
цахилгаанд цохиулах эрсдэл үүсч болзошгүй.
• Стандарт хэмжээснээс урт эсвэл VERSA стандартын шургийн тодорхойлолттой таарахгүй шураг
ашиглаж болохгүй. Хэт урт шураг нь ТВ бүрдлийн дотор талд гэмтэл учруулж болзошгүй.
• VESA стандартын шургийн тодорхойлолтод таарахгүй хананд тогтоогчийн хувьд шургийн урт хананд
тогтоогчийн тодорхойлолтоос шалтгаалж өөр байж болзошгүй.
• Шургийг хэт чангалж болохгүй. Ингэснээр бүтээгдэхүүнийг гэмтээж эсвэл бүтээгдэхүүнийг унагаж
хувийн гэмтэл учруулж болзошгүй. Samsung энэ төрлийн осолд хариуцлага хүлээхгүй болно.
• Хэрэглэгч VESA биш, тодорхойлоогүй хананд тогтоогч ашигласан эсвэл бүтээгдэхүүн суурилуулах
зааврыг дагах явцад алдаа гаргасан тохиолдолд Samsung-н зүгээс бүтээгдэхүүний эсвэл хувийн
гэмтэлд хариуцлага хүлээхгүй болно.
• Хананд тогтоогчийг суурилуулахдаа ТВ, хана хоёрын хооронд 40 мм-ээс их зай үлдээнэ үү.
• ТВ-г 15 градусаас илүү хазайлган тогтоож болохгүй.
• ТВ-г үргэлж хоёр хүн хананд тогтооно.
–
82 болон үүнээс их инчийн загварын хувьд ТВ-г дөрвөн хүн хананд тогтооно.
ТВ-дээ зохистой агааржуулалт оруулж өгнө үү
Та ТВ болон One Connect-г суурилуулахдаа зохистой агааржуулалт бий болгохын тулд One Connect болон
бусад объектын (хана, тасалгаа гэх мэт) хооронд хамгийн багадаа 10 см-н зай гаргаж өгнө үү. Зохистой
агааржуулалт шийдэж өгөөгүйн улмаас дотоод температурын өсөлтөөс шалтгаалсан асуудал эсвэл гал
гарах шалтгаан болж болзошгүй.
• Та ТВ-гээ босоогоор эсвэл хананд тогтоогчоор суурилуулах гэж буй бол зөвхөн Samsung Electronics-с
олгосон сэлбэгийг ашиглахыг зөвлөж байна. Өөр үйлдвэрлэгчийн сэлбэг ашигласнаар бүтээгдэхүүнд
асуудал гарах эсвэл бүтээгдэхүүн унаснаас үүдэн гэмтэл учирч болзошгүй.