МОНГ
О
Л
2
Анхааруулга! Аюулгүй
ажиллагааны
зааварчилгаа
САНАМЖ
ЦАХИЛГААН ГҮЙДЭЛД
НЭРВЭГДЭХ АЮУЛТАЙ,
БҮҮ ОНГОЙЛГО
САНАМЖ: ЦАХИЛГААН ГҮЙДЭЛД НЭРВЭГДЭХ
АЮУЛЫГ БУУРУУЛАХ ҮҮДНЭЭС ХААЛТ БУЮУ
АР ТАЛЫГ ОНГОЙЛГОХЫГ ХОРИГЛОНО.
ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВЬД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
ЭД АНГИ ДОТОР НЬ БАЙХГҮЙ. МЭРГЭЖЛИЙН
ЗАСВАРЧИНД ХАНДАНА УУ.
Энэ тэмдэглэгээ нь бүтээгдэхүүний хаалт дотор
цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюул үүсгэхэд
хангалттай хэмжээний тусгаарлагдаагүй “аюултай
хүчдэл” байгааг хэрэглэгчид анхааруулна.
Энэ тэмдэглэгээ нь ашиглалтын болон засвар
үйлчилгээний чухал зааврыг бараанд
дагалдуулсан болохыг хэрэглэгчид анхааруулна.
АНХААРУУЛГА: ГАЛ ТҮЙМЭР, ЦАХИЛГААН ГҮЙДЭЛД
НЭРВЭГДЭХ АЮУЛЫГ БУУРУУЛАХЫН ҮҮДНЭЭС
ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОРООНД БАЙЛГАХ,
УС, ЧИЙГ ХҮРГЭХИЙГ ХОРИГЛОНО.
•
ГАЛ ТАРХАХААС УРДЬЧИЛАН СЭРГИЙЛЖ,
БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЛАА БОЛОН ИЛ ДӨЛ БҮХИЙ
БУСАД ЭХ ҮҮСВЭРЭЭС ЯМАГТ ХОЛ БАЙЛГАНА УУ.
•
ТВ болон алсын удирдлагыг дараах байгалийн
нөхцөлд байрлуулж болохгүй:
-
Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалаас хол байлга.
-
Их чийгтэй газар жишээлбэл угаалгын өрөө
-
Дулааны эх сурвалжтай газар жишээлбэл зуух болон
бусад дулаан үүсгэх газар.
-
Гал тогооны хэсэг эсвэл чийгшүүлэгч уур эсвэл тос
болж болохуйц газар.
-
Цас эсвэл салхинд ил байх газар.
-
Ваар, аяга гэх мэт шингэнээр дүүргэсэн зүйлсийг
аппаратан дээр эсвэл дээгүүр (төхөөрөмж дээгүүрх
тавиур г.м.) дусааж, цацаж, байрлуулж болохгүй.
-
Бензин, лаа гэх мэт шатамхай зүйлсийн ойролцоо,
эсвэл ТВ-г шууд агааржуулалтад бүү ил байлга.
-
Хэт их тоостой газарт бүү суурилуул.
Үгүй бол, энэ нь гал гарах, цахилгаанд цохиулах,
шатах/дэлбэрэх, эвдрэх, бүтээгдэхүүнийг
гажуудуулахад хүргэж болно.
•
Агааржуулалт
-
Тохиромжтой агааржуулалттай газарт ТВ-г
суурилуул. Номын тавиур гэх мэт хязгаарлагдмал
орчинд бүү суурилуул.
-
Бүтээгдэхүүнийг хивс эсвэл зөөлөвчин дээр
суурилуулж болохгүй.
-
Бүтээгдэхүүнийг залгаатай үед даавуу эсвэл өөр
материалаар бүү хаа эсвэл тагла.
•
Агааржуулалтын нээлхийд бүү хүр. ТВ-г удаан
хугацаагаар үзэхэд агааржуулалтын нээлхий халж
болно.
•
Тэжээлийн залгуурыг физик эсвэл механик гэмтэлээс
сэргийл, жишээлбэл мушгих, нугалах, чимхэх,
хаалганд хавчиж хаах, эсвэл дээр нь гишгэх. Залгуур,
ханын розетка, болон төхөөрөмжөөс гарч байгаа
залгуурын хэсгүүдийг онцгойлон анхаар.
•
Цахилгааны утас залгаатай байхад ТВ-г бүү хөдөлгө.
•
Гэмтсэн эсвэл сул холболттой цахилгааны утсыг бүү
хэрэглэ.
•
Цахилгааны утсыг салгахдаа цахилгааны залгуурыг
барих хэрэгтэй. ТВ-г салгахын тулд цахилгааны утсыг
бүү тат.
•
Гал гарах, цахилгаанд цохиулахад хүргэж болзошгүй
тул нэг АС цахилгааны розеткаас хэт олон
төхөөрөмжийг бүү холбо.
•
Төхөөрөмжийг үндсэн тэжээлээс салгах
-
Цахилгааны розетка нь салгах төхөөрөмж юм.
Яаралтай тохиолдолд, цахилгааны розеткыг
ашиглахад бэлэн байлгах ёстой.
•
Та өөрийн хүүхдийг зурагт рүү авирах эсвэл
зүүгдүүлэхгүй байх хэрэгтэй. Үгүй бол, ТВ унаж, маш
хүнд гэмтэл учруулж болзошгүй.
•
Гадна антенны газардуулга
(Улсаас хамаарч өөр өөр
байж болно):
-
Хэрэв гадна антенн суурилуулсан бол, дараах
урьдчилсан сэрэмжлүүлгийг дага.
Үхэх эсвэл гэмтэж бэртэх магадлалтай тул
цахилгааны агаарын шугам, бусад цахилгаан
гэрлийн болон цахилгаан хэлхээ, эсвэл ийм
цахилгааны шугам, хэлхээтэй хүрэлцэж болзошгүй
газруудын ойролцоо гадна антенны системийг бүү
байрлуул.
Summary of Contents for OLED55CXRLA
Page 48: ...ҚАЗАҚША 16 16 ...